Нүцгэн амбиц | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Нүцгэн амбиц

Хөгжмийн ертөнцөөс багагүй хугацаанд хол хөндий байсан Christina
Aguilera “Bionic” нэртэй шинэхэн цомогтойгоо дахин эргэж ирж байгаа
билээ. Одоо 29 настай шаргал үст дуучин Gaspar-ын гялалзсан шигтгээтэй
урт бээлий, Christian Louboutin-ны гуя хүрсэн түрийтэй гуталнаас өөр
хувцасгүйгээр Германы GQ сэтгүүлийн зургаадугаар сарын нүүрэн дээр
зургаа авахуулсан байна. Түүний энэ тачаангуй зургийг fashion гэрэл
зурагчин Alix Malka авчээ. Christina шинэ цомгийнхоо анхны сингл болох
реппер Nicki Minaj-тай хамтран дуулсан “Woohoo” дуугаа саяхан гаргаад
байгаа. “Bionic” цомог ирэх сарын наймны өдрөөс эхлэн худалдаанд гарна.
Харин шинэ цомгийн аялан тоглолтынхоо товыг дуучин бүсгүй долдугаар сард
зарлахаа мэдэгдсэн байна.

Ж.Нил

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-13 202.55.191.22

yanaa zuv ch bichij chadahgui ene balainuudiig

Avatar

hooe 2010-05-13 182.160.37.68

garchigiig ni haraad jyjigchin ambi nytsgen zurgaa avahuultsan yum baih gej bodlooshd gadaad ygee mongoloor bicheechee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж