“Эрүүл хүүхэд” аяны үр дүнд Монгол улс 0-18 хүртэлх насны бүх хүүхдийн эрүүл мэндийн цахим мэдээллийн сантай болсныг энэ сарын 25-нд Засгийн газарт хүлээлгэн өгсөн байна. Аяны нээлт өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд болж, өнөөдрийн байдлаар үзлэгт хамрагдвал зохих 976941 хүүхдээс 816941 хүүхэд буюу 83.6 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, мэдээллийн санд 796680 хүүхдийн буюу 97.5 хувь нь бүртгэгдсэн байна.
Үзлэгт хамрагдсан хүүхдийн 68.0 хувьд нь ямар нэгэн өвчин эмгэг илэрсэн аж. Аяны эхний шатанд илэрсэн өвчлөлийг эмчилж, эрүүлжсэн хүүхдийн тоо 73575-д хүрсэн юм байна. Тодруулбал, 22680 хүүхдийн шүд цоорох өвчнийг эмчилж, ЭХЭМҮТ-д төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжийг 1700 хүүхэд авсан байна.
Д.ЖАРГАЛ