Энэ удаагийн олимпийн наадмыг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд өргөн фронтоор сурвалжлахаар болсон. Нийт найман телевиз улс орон даяар шууд дамжуулан үзүүлэх юм. Лондон хотноо Монголоос анх удаа гэрэл зурагчнаар ажиллахаар болсон Ч.Ганбат, “Таван цагариг” сонины сэтгүүлч Г.Баярсайхан, UBS, NTV, “Боловсрол суваг”, МҮОНТВ, ТВ5, SBN телевизийн багууд одоогийн байдлаар хүрэлцэн ирж, газар дээрээс нь мэдээллийг түргэн шуурхай хүргэхэд бэлэн болжээ.
Б.ХОСБАЯР /ЛОНДОН/