Лондонгийн олимпийн наадмын зохион байгуулах хороо өчигдөр олимпийн сүр жавхлант нээлтийн ажиллагааны сүүлчийн бэлтгэлийг хийлээ.
Бидний сайн мэдэх “Ядуусын хорооллын гуйлгачин” киноны найруулагч Дэнни Бойлийн найруулж буй нээлтийн ажиллагаанд олон мянган сайн дурынхнаас гадна хонь, үхэр, гахай гол дүрд тоглох болсон нь олон хүний анхаарлыг татаж буй. Түүнчлэн урлаг, соёл, автобус, такси, музей гээд гайхуулах юм даанч олон британичуудаас дэлхийн долоон тэрбум хүн олон олон сюрпризийг хүлээж буй нь тодорхой. Өчигдөр болсон сүүлчийн бэлтгэлийн үеэр сайн дурынхан улсуудын төлөөлөл болж жагсан, нээлтийн ажиллагааг эхнээс нь дуустал туршжээ. Монголын багийн туршилтын тугийг манай багийн туслах З.Отгонбаяр барьсан гэнэ.
“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслол орон нутгийн
цагаар баасан гаригийн үдэш 21.00 цагт эхлэх юм. Энэ нь Монголын цагаар
бямба гаригийн өглөөний 04.00 цагт тохиож байна.