”Хар сарнай” хамтлагийн бүжигчин байсан минь

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

”Хар сарнай” хамтлагийн бүжигчин байсан минь

Би өмнө нь элдвийн юм хийж явсан
тухайгаа та бүхэнд бичлэгээрээ дамжуулан хүргэж байсаан. Түүн дотроос
амьтны анхаарал татахууц зүйл тийм их биш боловч "ХАР САРНАЙ" хамтлагт
бүжигчин явсан тухай маань хүмүүс багагүй сонирохдог. Энэ талаараа би
нэг их дурсаад байдаггүй юм. Тэгэхдээ бас залуу сайхан насныхаа тухай
буюу бар хайгаад циркийн гадуур байн байн эргэлддэг /ухаандаа таарвал
аманд нь гараа хийх гээд байгаа юм/ байсан үеийнхээ тухай нэг ч гэсэн
бичлэг хийх нь зүйтэй хэмээн үзлээ.


Манай ангийнхан 7-р
ангиасаа л нэг их олуулаа дөнгөж шинээр бий болсон "Октябрийн районы
хүүхдийн урлаг, спортын төв" гэдэг сайхан газрын /одоогийн 93-р
сургууль/ бүжгийн дугуйланд орцгоосон юм. Бүжиг ангийн багш нь алдар
Гамбууш байлаа. Нэг л их гунхасан залуу байсан. Хэ хэ. Тэгээд нэг их
хэцүү юм хийлгэхгүй хоёр хөл дээр нь догонцуулаад л чадаж байгаа
дотроос нь гайгүй царайлгуудыг нь /аая би ч хөөрхөн хүү байсан юм шүү/
авчихдаг байсын. Тэнд бид нар яг 4 жил хичээллээд ихэнхи нь олон ард,
цэнгээнт бүжгийн мэргэжлийн үнэмлэхтэй төгсөж байлаа. Молдав, Орос,
Баяд, Казак, Мончог, Халх гээд үндэстэн ястны бүжгээс гадна бас орчин
үеийн бүжигүүд 18 нас, чөлөөт гэх мэт нэртэй бүжиглэдэг байваа. Мөн
Ламбада, Майкл Жексон ч бүжиглэж байлаа.



Нээрээ тэр үе сүртэй байсан байгаа юм шүү. Ламбада бүжиглэлээ гээд
эцэг эх, багш нарын зөвлөгөөний хурлаар ороод "барууны балай бүжиг
багаасаа хийсэн бэлгийн сулралтай болно" энээ тэрээ гээд нам авахуулж
байлаашд.


За тэгтэл 9-р ангийн шинэ жилийн нийллэгийн үеэр
манай ангийн нэг хүү /Ерэнбаатар/ рэп гэдэг бүжгийн урсгалыг бидэнд анх
үзүүллээ. Би ч хурдан сурлаа. Тэгээд л дараагаас нь эхлээд бүх л
дискогоор гэсээд бүжиглээд явдаг болов.


Дараахнаар нь скаутын
гишүүн хэдэн найз нартайгаа нийлээд Freescout гэдэг нэртэй бүжгийн
хамлаг байгуулаад нэлээд ч олон тэмцээнүүдэд оролцон гайгүй ч нэр
хүндтэй болсон юм.


Тиймээ бид нар үнэхээр хөдөлмөрч бас
хөөрхөн ааштай хүүхдүүд байсан. Тиймдээ ч Хар сарнайд нэгдсэн байх. Уг
нь бид нар "Free scout", "Clips" гэдэг тусдаа хамтлагууд тэмцээн болгон
хэсээд л явдаг байсан. Үнэхээр л бүжиглэх дуртай байсан даа. Бидний
нэг онцлог нь аль болох өөрсдөө шинэ хөдөлгөөн зохиож бусдаас онцгой
байх хүсэлтэй байсанд байгаа юм. Хүмүүс MC hammer, Bobby Brown, Music
Factory, Snap хамтлаг болон түүний бүжигчдийг дууриаж байхад бид тэс
ондоо юм бүжиглэдэг байж билээ.


Хар сарнайтай нэгдсэнээс хойш
"Шөнийн охиныг" тоглох хүртэл бид яг 6 сар өглөө 10-аас орой 8 хүртэл
бэлтгэл хийдэг. Драмын театрын хойд талаасаа ордог хаалганы 2 давхарт
нь нэг шинэ БАР нээгдэх гээд засвар хийж байсан. Тэр заалыг нь ашиглаад
л бэлтгэл хийдэг байсан. Тэр айлын хогийг нь "цагаан даваа"-нд аваачиж
асгаж өгнө. Айлын байранд бэлдэж байгаа хүмүүс хариу барьж байгаа нь
тэр л дээ. Дараа нь арай л сайжиран Чуулгын бүжгийн заалны чөлөөгөөр
бэлддэг болж билээ.


Бид өөрсдөө жоохон хүүхдүүд болохоор учраа
ч мэдэхгүй хэдэн том "ОД"-ууд л автобусанд "гүрийгээд" давхиад байдаг
байсан даа. 6 сарын дараа гэхэд яг л нэг хүн шиг зэрэг бүжиглэдэг болж
байсан. Анхны тоглолт 13 дуутай 11 нь бүжигтэй Хүрлээ бид хоёр
11-үүлэнд нь гардаг байсан юм. Хувцасаа амжиж солих л хамгийн хэцүү
байсан.


Бэлтгэлийн үеэр баахан "шүтэн бишрэгч" охидууд ирээд
суучихдаг байсан. Завсарлагаар ундаа, боорцог энэ тэрээр бас бид нарыг
дайлдаг хөөрхөн байжээ. Бид нар ч яахав сайхан идчихээд л заримтай нь
бас үерэхчихдэг, зургаа авахуулчихдаг.


Оройн цагаар бол
3-4-үүлээ энд тэндэхийн гайгүй дискотой баранд ороод нэг нэг ундаа
аваад л суучихдаг. Тэгээд бүжиг эхлэхээр "нам авна" тэгээд ах, эгч
нараар дайлуулаад гэртээ харьдаг байсан. Тэр нь ч сүүлдээ ичгэвтэр
гэдгийг ойлогсон. Тэгээд больсон.


Манайхан сайхан бүжиглэхээс
гадна хоорондоо мундаг эвтэй хөөрхөн хүүхдүүд байсан даа. Ихэнх нь
хорооллын хүүхдүүд болохоор байнга л хэлхээстэй цуг явдаг байсан.
Манайхан гэдэг нь Хүрлээ, Цогоо, Буяа, Ганзо, Нараа, Эрка, Алтай, Мөөгий
нар. Дараа нь Бөмбүүлэй, Тулгаа гээд хоёр дүүтэй болж байсан.



Анхны тоглолтоосоо л эхлээд бид үнэхээр Монголд бараг л орчин үеийн
бүжгийн чиглэлийг тодорхойлж байсаан. Тасарчихсан л байлаа. Би Шөнийн
охин, Бүтээн сөнөөнө, Ромео Жулетта-ийн үеэр бүжиглэж байсан.



Зиа нэг иймэрхүү л бүжигчин залуу байлаа даа. Энэ бичлэгийн дараа
таарахаараа бүжиглүүлнэ энээ тэрээ гээд тамлаад байваа. Одоо бол
бүжиглэж байсан гэхээс барилдаж байсан гэвэл хүн үнэмших байх шүү. Хэ
хэ.


Энэ
зураг бол бид Амраа Маадай хоёргүйгээр энд тэнд BRS нэртэйгээр
бүжиглэдэг байсан үеийнх байгаа юм. Спортын төв ордны Б зааланд нэг их
шоу болдог байсан даа. Тэр үеийн л нэг шоу. Хурд хамтлагийнх байхаа.

Ийм л нэг урт үстэй залуу байлаа даа. Ха ха. Сувдан зангиатай бас. Манай хүрлээ, Загаа хоёр хамт байна.

Скаутын олон улсын арга хэмжээн дээр. Найрамдалд. Би алдав уу? Энэ хоёр алдав уу? кккк

Анхны Фрийскаут хамтлагийн гишүүд. Энэ бүрэлдэхүүнээрээ Хар сарнайтай нэгдсэн. 

Зүүн гар талаас: Цогоо, Анжигай, Мөнхбат, Хүрлээ

102.5 билүү нэг ФМ радиогын видео
рекламанд тоглосон нөхөд. On and Off хийж байсан байна. Ононбат, Тулга
хоёр сайхан залуухан байсан үе. Амраа нүүрний эгнээнд. Энэ 4 охин уран
нугараачид байсан юм. Хоёр нь одоо Камертон хамтлагийн бэрүүд болсон.
Би нэг шойткон толгойтой нөхөр. "Шөнийн охин"-ийг тоглох үеэр бүгд үсээ
хусулсан юм.

ЭНэ бол анх 1998 онд Дарханд хийж
байсан "Одод бидний дунд" шоунд маань оролцсон Амраа, Маадайгийн
ихрүүдтэй хамт байгаа байдал. Хуруу муруу бол үнэн ёс зүй алгаа. хэ хэ.

Маш олон сайхан зурагтай албумаа
хулгайд алдаад өөр та бүхэнд үзүүлэх зураггүй болж дээ. Амраатай саяхан
уулзаад нэг ФЭН шоу хийе тэгээд манай хуучны зураг, видео авчирсан
хүмүүсийг ТАКС-гүй оруулаад авчирсан зүйлсийг нь хувилж аваад эргүүлэн
өөрт нь өгөе гэсэн ОК л гэж байсан. Ажил болтлоо удах биз. хэ хэ.

Одоо бол хөөрхий ингэс гээд бүжиг дэглээч, найруулагч /муухай томорлоо доо/ маягийн юм л хааяа хийж байх шив дээ. хэ хэ.

За нэг иймэрхүү гэж.

Эх сурвалж: http://anjigai.blog.banjig.net/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж