Швейцарчуудын түүхэн ялалт

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Швейцарчуудын түүхэн ялалт

Хоккейн дэхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилсээр байна. Өнгөрсөн шөнө нийт дөрвөн тоглолт явагдснаас хамгийн сонирхолтой нь “Б”хэсэгт үчраа таарсан Олимпийн аварга Канад болон Швейцарын шигшээ багуудын тоглолт байлаа. Хоёр багийн хувьд 76 дахь удаагаа болж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд нийт 24 удаа таарч тоглож байгаа ба хамгийн сонирхолтой нь швейцарчууд нэг ч удаа Канадыг хожиж үзээгүй бөгөөд 22 удаа хожигдож, 2 удаа тэнцэж байсан юм. Хоёр багийн тоглолтын эхний үе эхлээд 12 дахь минутад эхний гоолыг Швейцарын шигшээ багийн Иво Рудманн хийсэн бөгөөд энэ нь ДАШТ-ний түүхэнд Канадын хаалганд хийж байгаа Швейцарчуудын 30 дахь шайб байсан юм. Удалгүй 31 дэхь нь орох нь тэр. . . Эхний гоолын эзэн  Рудманны дамжуулалтаар Мартин Пласс 2 дахь гоолыг хийсэн байна. Ийнхүү Швейцарын хөгжөөн дэмжигчдийн баяр эхэлсэн ч  Олимпийн аваргууд харин баярлах болоогүйг сануулсан мэт гоол хийж чадсан юм.Рей Витнигийн дамжуулалтаар Жон Таварес уг гоолыг хийсэн байна. Эхний үед өөр гоол ороогүй юм. Тоглолтын хоёрдугаар үед Роман Жоссигийн дамжуулалтаар нэгэн гайхалтай гоолыг Канадын хаалгач Мэсоны хаалганд Андреас Амбулиа хийж  тооны харьцааг гурав нэг болгосон байна. Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үед Швейцарчууд дахин гоолдож, 4:1 харцаатайгаар энэ жил гялалзаж байгаа Канадын шигшээг буулган авч, түүхэн ялалт байгуулсан байна.
Бусад тоглолтын хувьд Германчууд Данийг гурав нэгээр, Лативын шигшээ баг Италийн шигшээ багийг тав хоёроор хожсон бол Финляндын баг Америкийн нэгдсэн улсын шигшээ багийг 3:2-оор хожсон байна. Өнөөдрийн хувьд “А” болон “С” хэсэгт таарсан Орос – Болгар, Франц – Норвеги, Казахстан – Словиак, Швед -Чехийн багууд учраа таарсан байна. 

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж