Сонгуулийн хуулийг эцэг хуульд харшилж байна гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг эцэг хуульд харшилж байна гэжээ

Цэцийн шүүгчид одоо байгаа практик нь улс төрийн намуудын тэгш эрхтэй байх боломжийг зөрчиж байна гэж үзэв. Цэцийн шийдвэрээр 2013 оны намар болох парламентын сонгуулиас өмнө хууль тогтоогчид нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ёстой болжээ.

Долдугаар сарын 25-нд Карлсруэ хотод байгаа Үндсэн хуулийн шүүх ийм шийдвэр гаргасан байна. Нэмэлт мандатыг саналын дүнг тэгшлэх үүднээс хуваарилаж байгаа нь бүх саналд сөрөг дүнг үзүүлж байна хэмээн Цэцийн шүүгчид үзэв.

Үүний эсрэг социал-демократууд ба “ногоонтнууд” мөн 3000 гаруй иргэд зогсчээ. Депутатын мандатыг нэмэн хуваарилах нь улс төрийн намуудын тэгш эрхийг хязгаарлан Үндсэн хуульд харшилж байна гэсэн шийдвэрийг Холбооны Үндсэн хуулийн шүүхийн дарга Андреас Фоскуле (Andreas VoЯkuhle) гаргалаа. Эрх баригч эвсэл өөрсдийн депутатуудын саналаар Сонгуулийн хуулийн шинэчлэлийг өнгөрсөн онд хийсэн бөгөөд түүнийг нь олон иргэд буруу хэмээн гомдол гаргасан байв.

Ш.МЯГМАР

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж