Иран уран баяжуулах төхөөрөмжөө нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

Иран уран баяжуулах төхөөрөмжөө нэмэгдүүлэв

Иран уран баяжуулах төхөөрөмжөө 10 хувиар нэмэн 11 мянган эргүүлэгтэй боллоо гэж Ираны ерөнхийлөгч МахмудАхмадинежадын хэлснээс иш татан AFP агентлаг мэдээлэв. Ерөнхийлөгч тус орны шашин төрийн лидер Али Хаменеи ба бусад өндөр тушаалтнуудтай уулзахдаа одоо 11 мянган баяжуулах эргүүлэг ажиллаж байна гэв.
 
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн өмнөх мэдээгээр Иранд ураныг 20 хувь хүртэл баяжуулах 11 мянган эргүүлэг ажиллаж байгаа ба 9,33 мянга нь Натанз хотын цөмийн байгууламжид, 696 нь Кум хотоос холгүй орших газар доорх “Форду” үйлдвэрт байна.

Ураныг 20 хувь хүртэл баяжуулах нь “Ираны цөмийн хэрэг” гэгчийн гол асуудал болоод байна. Хорин хувийн бяжмалыг цөмийн зэвсэг бүтээх 90 хувь хүртэл баяжуулж болно хэмээн шинжээчид дүгнэж байгаа.

АНУ ба Барууны бусад орнууд мөн Израиль Ираныг энхийн атом гэсэн хөтөлбөрөөр халхавч хийн цөмийн зэвсэг бүтээж байна гэдэг. Тегеран өөрөө цөмийн хөтөлбөрөө тус орны эрчим хүчний хангамжийг  сайжруулахад чиглэгдсэн гэж мэдээлдэг. Одоо Ираны эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дөрвөн хоригийн тогтоол үйлчилж байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж