”Гайхамшгийн арал” нууцаа дэлгэхэд бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.27-нд нийтлэгдсэн

”Гайхамшгийн арал” нууцаа дэлгэхэд бэлэн болжээ

“Ядуусын хорооллын саятан” киног найруулан тавьж, Оскар гардсан Английн найруулагч Дэнни Бойл олимпийн наадмын нээлтийн ёслолыг хүлээн суугаа дэлхийн сая сая үзэгчдэд чухам ямар бэлэг барихаар зэхсэн нь өнөөдөр дэлхий нийтэд ил болно. 27 сая фунт стерлингийн төсөвтэй батлагдсан “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын нээлтийн ёслол орон нутгийн цагаар 21.00 цагт эхлэх юм. Энэ нь Монголын цагаар бямба гаригийн үүрээр 04.00 цагт тохиож байна. “Гайхамшгийн арал” хэмээн нэрлээд буй олимпийн нээлтийн ёслол зохион байгуулагч орныг илтгэх чухал арга хэмжээ. Тиймдээ ч мандан бадарч буй их гүрний үед нар жаргадаггүй байсан гэх Их Британичууд өөрсдийн өв уламжлал, өвөрмөц байдлыг илтгэх бүхнийг олимпийн нээлтдээ багтаахыг зорьжээ. Тэдгээрийн дунд цэрэг эрсээс эхлээд үхэр, хонь, ямаа, бүр тахиа, галуу ч багтаж буй. Түүнчлэн өвс ногоо тэгширсэн ногоон талд крикет тоглож байгаа үзэгдэл, Английн алдарт усан тээрэм болоод Их Британи гүрний бүрэлдэхүүнд багтах дөрвөн улсыг илэрхийлэх цэцэг, туузаар чимэглэсэн дөрвөн багана мөн нээлтийн нэгээхэн хэсэг болжээ.

Дэлхий нийтийг шуугиулж асан Бээжингийн олимпийн нээлтээс хоёр дахин бага төсөвт багтсан Лондонгийн олимпийн нээлтийн ёслолыг Их Британийн Хатан хаан II Элизабета болон хунтайж Филип нар албан ёсоор нээх юм. Нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор 21.00 цагт эхлэх боловч 20.12 цагт үзэгчдэд зориулсан шоу эхэлнэ гэж байгаа. Ингээд дэлхий дээрх хамгийн аварга том, 27 тонн жинтэй аялгуут хонх жингэнэж, Лондонгийн жаврыг үргээх ажээ.

Мөн Олимпийн цэнгэлдэхэд цугласан 62 мянган зочид, төлөөлөгч, спортын зүтгэлтэн, сонирхогчид, мөн дэлхийн түүхэнд мөнхрөн үлдэх чухал үйл явдлын гэрч болох хүсэлтэй “хэрэгт дуртнууд”-д зориулж, ВВС телевизийн бүтээсэн богино хэмжээний киног үзүүлнэ. Сонирхолтой нь, тэрхүү кинонд жүжигчин Даниэл Крейг тагнуулч Жеймс Бондын дүрээр гарч ирж, Букингемийн ордонд орохын тулд хөлөг баатартай тулалдаж буй тухай өгүүлэх бөгөөд “The Arrival” нэртэй юм. Ингэхдээ Даниэл Крейг шүхрээр цэнгэлдэхийн голд бууна, эсвэл нисдэг тэрэгтэй ч газардаж болох тухай “шум” бий.

Тагнуулч Бондын араас “Ногоон, бас тааламжтай” хэмээн нэрлэсэн нээлтийн үйл ажиллагаа үргэлжлэх аж. Энэ хэсэгт Английн хөдөө талын сайхныг илтгэх Гэгээн Михаилийн цамхаг орших цэцэг алагласан нугыг үзүүлэхээс гадна хиймэл үүл бүтээж, бороо оруулна. Нугад малчин малаа хариулан алхана. Энэхүү үзэгдэлд “тоглуулахаар” 12 морь, гурван үхэр, хоёр ямаа, 10 тахиа, 10 нугас, есөн галуу, 70 хонь, гурван хоньч нохойг эртнээс “дасгалжуулжээ”. Хөдөөний хэмээн тодорхойлж болох энэ хэсэг гэхдээ төд удаан үргэлжлэхгүй. Толгодоос цэргүүд гарч ирж, газар доороос зуух, яндангууд гарч ирж, Аж үйлдвэрийн хувьсгалын дүр зургийг харуулах гэнэ.

Олимпийн нээлтийн ёслолтой холбоотой өөр нэгэн нууц задарсан нь боксын амьд домог гэгдэх Мухаммад Али. Английн ‘icon’ болсон хөлбөмбөгч Дэвид Бэкхэм, холын зайн гүйгч Хейле Гебрселассие нарын спортын оддыг Мухаммад Али ахлах юм гэсэн. Гэхдээ тэд чухам ямар үүрэг гүйцэтгэх эсэх нь нууц хэвээр үлджээ. Мөн “Харри Поттер” шидэт зохиолын эсрэг дүрийн баатар Лорд Валдимортыг мөн л үлгэрийн баатар, хүүхэд асрагч Мэри Поппинс ялж буй тухай үзэгдэл бий гэсэн.

Түүнчлэн Ливерпулийн алдарт дөрвөл “Битлз” хамтлагийн дуучин Сэр Пол МакКартниг нээлтийн ёслолын гол баатруудын нэгээр сонгожээ. Тэрбээр гурван дууны цоморлиг дуулах бөгөөд зохион байгуулагчдын зүгээс алдарт “Hey Jude” дууг цэнгэлдэхэд цугласан 60 мянган үзэгч бүгд дагаж дуулснаар өндөрлүүлэхээр төлөвлөжээ.

Урлаг, уран сайхны арга хэмжээ өндөрлөснөөр Олон улсын олимпийн хороо болон Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооны албаны хүмүүс Хатан хааныг угтан авах юм. Ингээд Лондонгийн олимпийн наадамд оролцох баг, тамирчдын парад эхэлнэ. Энэ хэсэгт “X Factor” шоуны нэвтрүүлэгч Петер Диксон тайлбарлаж, хөтлөн явуулах аж. Харин тэрбээр “Ганц л асуудал байна. Би спортын талаар юу ч мэдэхгүй” хэмээн хошигножээ.

Олимпийн тамирчид цэнгэлдэхэд жагсан орж ирж, байраа эзэлсний дараа нээлтийн ёслолын хамгийн торгон агшин болох олимпийн бамбарыг бадамлуулна. Олимпийн туршид Лондон хотын Олимпийн цэнгэлдэхэд бадамлах галт бамбар асах агшныг дэлхий нийт амьсгаа даран хүлээж байна.

Нээлтийн ёслолыг үзэж сонирхохоор дэлхийн 120 орны төрийн тэргүүн, өндөрлөгүүд Будант Албьоны нийслэлд морилно. Тэдний дунд Германы Канцлер Ангела Меркел, Японы Ерөнхий сайд Ёсихиро Нода, АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама, Свазиланд улсын эзэн хаан, Холливудын хамгийн сайн хос гэгддэг Брэд Питт, Анжелина Жоли нарын зочид багтаж буй гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албаны хүмүүсийн хамт Лондонг зорьж, нээлтийн ёслолыг үзэхийн сацуу олимпийн тамирчдаа дэмжих юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн дагалдан явах хүндэт зочноор Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган болон Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нарыг сонгосон билээ.

Бусад орны төрийн тэргүүдийн тухайд Монакогийн вант улсын ханхүү Алберт, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нарын зочид морилно. Путин өөрөө жүдо бөх сонирхдогийн хувьд олимпийн жүдогийн тэмцээнийг үзнэ гэдгээ мэдэгдээд буй билээ.

Лондонд ирэх хүндтэй зочдыг нэн түрүүнд Букингемийн ордонд хүлээн авах аж. Харин олимпийн хүндэт зочдын жагсаалтад Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад, Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар тодорхой шалтгааны улмаас багтаагүй аж.

Энэ зуны олимпийн наадамд дэлхийн 120 орны төрийн тэргүүн зочилж буй нь дээд амжилт юм. Өмнөх олимпийн наадамд 80 гаруй орны зочид, төлөөлөгч Бээжинд очиж байжээ.

Олимпийн нээлтийн ёслолын ажиллагааны төгсгөлд уламжлал ёсоор 00.30 цагт /Монголын цагаар 07.30/ ёслолын буудлага хийснээр “Лондон-2012” зуны олимпийн XXX наадам эхэлснийг дэлхий нийтийг эцэслэн тунхаглах юм.

“Дэлхийн нүд” зөвхөн Лондон руу чиглэх нь хором мөч ойртсоор…

ОГНОО

ТӨРӨЛ

ТАМИРЧНЫ НЭР

ТЭМЦЭЭН ЭХЛЭХ ЦАГ

Лондонгийн цагаар

Монголын цагаар

VII.27

Байт харваа

Ж.Гантөгс /эр/

09:00

16:00

VII.27

Байт харваа

Б.Урантунгалаг
/эм/

09:00

16:00

VII.28

Жүдо бөх

Д.Төмөрхүлэг /эр, 60 кг/

09:30 /Урьдчилсан/

14:00 /Шигшээ/

16:30 /Урьдчилсан/

21:00 /Шигшээ/

VII.28

Жүдо бөх

М.Уранцэцэг /эм, 48 кг/

09:30 /Урьдчилсан/

14:00 /Шигшээ/

16:30 /Урьдчилсан/

21:00 /Шигшээ/

VII.29

Жүдо бөх

Х.Цагаанбаатар /эр, 66 кг/

09:30 /Урьдчилсан/

14:00 /Шигшээ/

16:30 /Урьдчилсан/

21:00 /Шигшээ/

VII.29

Жүдо бөх

М.Бундмаа  /эм, 52
кг/

09:30 /Урьдчилсан/

14:00 /Шигшээ/

16:30 /Урьдчилсан/

21:00 /Шигшээ/

VII.29

Буудлага

О.Гүндэгмаа

/Хийн гар буу – 10м/

09:00

16:00

VII.29

Усанд сэлэлт

Г.Оюунгэрэл
/эм, 100м мэлхий сэлэлт/

11.13

18.13

VII.29

Бокс

Б.Түвшинбат
/эр, 69 кг/

 

15.00

22:00

VII.30

Жүдо бөх

С.Ням-Очир
/эр, 73 кг/

09:30 /Урьдчилсан/

14:00 /Шигшээ/

16:30 /Урьдчилсан/

21:00 /Шигшээ/

VII.30

Жүдо бөх

Д.Сумъяа
/эм, 57 кг/

09:30 /Урьдчилсан/

14:00 /Шигшээ/

16:30 /Урьдчилсан/

21:00 /Шигшээ/

VII.30

Бокс

Н.Төгсцогт
/эр, 52 кг/

13:30

 

20:30

VII.31

Жүдо бөх

Ц.Мөнхзаяа
/эм, 63 кг/

09:30 /Урьдчилсан/

14:00 /Шигшээ/

16:30 /Урьдчилсан/

21:00 /Шигшээ/

VII.31

Усанд сэлэлт

А.Тамир
/эр, 100м өврөөр даллах/

10:00

17:00

VII.31

Бокс

П.Сэрдамба
/эр, 49 кг/

 

13:30

 

20:30

VII.31

Бокс

У.Мөнх-Эрдэнэ
/эр, 64 кг/

14:45

21:45

 

VIII.01

Буудлага

О.Гүндэгмаа

/25м
спорт гар буу/

09:00

16.00

VIII.02

Жүдо бөх

Н.Түвшинбаяр
/эр, -100 кг/

09:30 /Урьдчилсан/

14:00 /Шигшээ/

16:30 /Урьдчилсан/

21:00 /Шигшээ/

VIII.02

Жүдо бөх

П.Лхамдэгд /эм, -78 кг/

09:30 /Урьдчилсан/

14:00 /Шигшээ/

16:30 /Урьдчилсан/

21:00 /Шигшээ/

VIII.03

Буудлага

Н.Баяраа
/урт буу, хэвтээ байрлалаас/

09:00

16:00

VIII.05

Марафон

Л.Отгонбаяр
/эмэгтэй/

11:00

18:00

 

VIII.05

Буудлага

Н.Баяраа
/урт буу, 3 байрлалаас/

09:00

16:00

VIII.08

Чөлөөт бөх

Д.Отгонцэцэг
/эм, 48 кг/

13:00 
/Урьдчилсан/
17:45 /Шигшээ/

20:00 /Урьдчилсан/
00:45 /Шигшээ/

VIII.08

Чөлөөт бөх

С.Батцэцэг
/эм, 63 кг/

13:00 
/Урьдчилсан/
17:45 /Шигшээ/

20:00 /Урьдчилсан/
00:45 /Шигшээ/

VIII.09

Чөлөөт бөх

С.Бямбацэрэн
/эм, 55 кг/

13:00 
/Урьдчилсан/
17:45 /Шигшээ/

20:00 /Урьдчилсан/
00:45 /Шигшээ/

VIII.09

Чөлөөт бөх

О.Бурмаа
/эм, 72 кг/

13:00 
/Урьдчилсан/
17:45 /Шигшээ/

20:00 /Урьдчилсан/
00:45 /Шигшээ/

VIII.10

Чөлөөт бөх

Б.Наранбаатар
/эр, 55 кг/

 

13:00 
/Урьдчилсан/
17:45 /Шигшээ/

20:00 /Урьдчилсан/
00:45 /Шигшээ/

VIII.10

Чөлөөт бөх

П.Өнөрбат
/эр, 74 кг/

13:00 
/Урьдчилсан/
17:45 /Шигшээ/

20:00

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж