Төв аймгийн таван сумын ядуу өрхийн 06-23 сартай хүүхдийн бичил тэжээлийн холимогийн хэрэглээг нэмэгдүүлж, хооллох дадлыг сайжруулах загвар төслийн нээлт Зуунмод хотод болжээ. Уг төслийг Төв аймгийн “Либераль эмэгтэйчүүдийн оюуны сан” төрийн бус байгууллага, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж буй аж. Төсөл ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд 06-23 сартай хүүхдийн хоол тэжээлийн архаг дутагдлын тархалтыг 15 хувиар бууруулах зорилготой юм байна.
Э.САР