Пикассогийн бүтээлийг хулгайлахыг оролджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Пикассогийн бүтээлийг хулгайлахыг оролджээ

Испанийн Дотоод хэргийн сайдын мэдээлснээр тус улсын нэрт зураач, уран барималч Пабло Пикассогийн зургийг хулгайлах гэж байсан дөрвөн этгээдийг баривчилжээ. Гэмт этгээдүүдийн гарт орох гэж байсан уг зураг нь 1.2 сая евро буюу 1.5 сая ам.долларын үнэтэй тосон будгаар зурсан зураг байжээ. Албаныхны мэдээлснээр “The bust of Jeune Garcon" нэртэй уг зураг нь Пикассогийн 1964 онд зурсан зураг гэнэ. Гэвч уг зургийг нэрт зураачийн зурсан жинхэнэ хувилбар эсвэл хуурамч эсэхийг Испаний Урлагийн музейн ажилтнууд болоод бусад албаныхан нягтлан  шалгаж байгаа юм байна. Пабло Пикассог  20-р зууны агуу зураачдын нэг гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг бөгөөд кубизмын ургсгалыг үндэслэгч гэнэ. Пикассо бүр бага байхдаа зурдаг байсан ба тэр анх хэлд орохдоо л “Lapiz” гэж хэлсэн аж. Энэ үг нь Испани хэлнээс орчуулбал харандаа гэсэн үг гэнэ. Түүнийг 90 настай байхад түүний уран бүтээлийн үзэсгэлэн нь Парисийн Луйврын музейд тавигдаж байжээ. Тэр амьд сэрүүндээ Луйврын музейд үзэсгэлэнгээ гаргасан анхны уран бүтээлч юм.
 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж