Олимпийн наадмын төрөлд багтдаггүй боловч оюуны алжаал, ядаргааг асар өндөр төвшинд тайлж, дээд зэргийн эрүүл мэнд рүү чиглэсэн спорт бол гольф юм. Нэгэн хоньчин уйдаж, туулайны нүх рүү чулуу цохиж оруулсан тухайгаа найзууддаа ярьж тэд дахин ингэж тоглосноор үүссэн гэж үздэг гольфийн спорт сүүлийн 10 гаруй жил Монголд хөгжиж, залуус ихэд сонирхох болжээ. Кино болон телевизийн нэвтрүүлгээс мэддэг модоор бөмбөг цохиж, харагддаг энэ спорт нь туйлын зөв барилт, цохилтыг сурах ёстойгоос гадна багштайгаар зөв сурах хэрэгтэй гэнэ. Налгайр зуны өдрүүд эхэлж хүн бүр агаар салхинд амралт зугаалгаар явах болсон энэ өдрүүдэд Монголын Гольфын холбоо нэгэн сайхан боломжийг бүх насныханд бүрдүүлж өгсөн нь үнэгүй сургалт юм. Та доорх зарлалаас бүх дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм байна. Таны эрүүл мэндэд амжилт хүсье.