
МАН-ын Бага хурлын VI хуралдаан гурав дахь өдрөө Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Удирдах зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасныг Бага хурлын гишүүд хүлээн авсан тул шинэ гишүүдийг томилох асуудлыг яг одоо хэлэлцэж байгаа аж. МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарыг оруулаад 32 хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Тиймээс 20 гаруй хүнийг шинээр тодруулах аж.
Г.ДАРЬ