Бионсэ Новлес: Хүүхдэд хайртай ч хийх ёстой зүйлсээ хийж дуусаагүй цагт энэ талаар бодохгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Бионсэ Новлес: Хүүхдэд хайртай ч хийх ёстой зүйлсээ хийж дуусаагүй цагт энэ талаар бодохгүй

 Дуучин
Бионсэ Новлес Английн “Толь” сонинд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама
болон ирээдүйн оддыг шалгаруулдаг “X Factor” тэмцээний тухай
сонирхолтой ярилцлага өгсөн байна.

-Урлагийн
хүмүүс ялангуяа дуучин хүн байнга аялан тоглолтоор явах шаардлагатай
болдог байх. Хувийнхаа амьдралд цаг зав гаргахад магадгүй хэцүү байдаг
байх. Энэ талаараа?

-Тиймээ. Би байнга ийш
тийшээ тоглолтоор явдаг. Гэр бүлийнхэн минь надтай цуг явдаг болохоор
би азтай хүн. Миний гэр бүл бол миний гэр. Тиймээс би тэднийгээ хараад
илүү их урам зориг орж, аливаа зүйлсийг амархан хийдэг. Мэдээж
ганцаараа гадаадад дуулах тохиолдол байдаг. Ихэвчлэн гэр бүлийнхэн минь
миний дэргэд байдаг. Ээж (Тина), бид хоёр хамтдаа байхдаа ихийг
бүтээдэг. Миний аав (Мэтев) миний менежерээр ажилладаг. Бид ихэвчлэн
бизнес ярьдаг болохоор ажлын цагаар бага хөгжилддөггүй. Би мэдээж гэр
бүлдээ цаг зав гаргадаг. Хамгийн гол зүйл бол гэр бүл. Дуу хөгжим болон
гэр бүл бол хамгийн чухал зүйл. Миний гэр бүл надад урам зориг өгдөг.

 -Гадагшаа, дотогшоо явахдаа Жэй Зитэй хамт явдаг уу?

-Би
түүнийг дагуулж явах шаардлага байхгүй. Тэр сайн дураараа надтай хамт
явдаг. Би ч мөн тэгдэг. Тэр бол гэр бүлийн сайн дурын туслах отряд.
(Инээв)

-АНУ-ын Ерөнхийлөгч албан үүргээ хүлээн
авах ёслолын арга хэмжээ болон Оскарын шагнал гардуулах ёслолд дуу
дуулахад сэтгэл чинь түгшиж байсан уу?

 

-Ерөнхийлөгчийн
албан үүргээ хүлээн авах ёслол Оскарын шагнал гардуулах ёслолд
дуулахаас хэцүү, сэтгэл түгшмээр байсан. Би Оскарын шагнал гардуулах
ёслолын үеэр ч мөн адил сандарч мэгддэг. Ялангуяа бүжиг дэглэлт.
Оскарын шагнал гардуулах ёслол нарийн цагийн хуваарьтай явагддаг ба
дуугаа тавхан мунитанд багтаан дуулна гэдэг хэцүү. Гэхдээ энэ бүхэн
Ерөнхийлөгчийн албан үүргээ хүлээн авах ёслол шиг биш. Ерөнхийлөгчийн
ёслолын арга хэмжээ л салхи үлээх шиг байсан. (Шүгэлдэв) Хэрвээ би
дуулаагүй байсан бол өрөөндөө бусдыг адил тэвдэн сандарч бас догдлох
байсан байх. Хүн бүрт нэг тийм сэтгэл хөдлөм мэдрэмж төрсөн байх.

-Бодит амьдрал дээр Обама ямар хүн бэ?

 -Барак
Обама маш онцгой хүн. Тэр Ерөнхийлөгч байхаар төрсөн хүн. Түүний эхнэр
Мишелле ч мөн адил гайхалтай нэгэн. Түүнтэй уулзахад үнэхээр сэтгэл
хөдлөм байсан, үнэхээр нүдэнд дулаахан хүн. Тэд хоёулаа үнэхээр сайхан
хүмүүс. Ерөнхийлөгчийн албан үүргээ хүлээн авах ёслолын арга хэмжээн
дээр бид уулзсан. Мишелле тэнд байсан хүн бүртэй эелдэгээр ярьж байхыг
нь харахад тэр надад үнэхээр нигүүлсэнгүй сэтгэлтэй нэгэн мэт санагдсан.

-Өнгөрсөн
жил Их Британийн “X Factor”-ын сүүлийн шатанд шалгаран үлдсэн оролцогч
Александратай хамт “Listen”  дуугаа дуулж байсан. Энэ талаараа?

 

-Би
тэдгээр оролцогчийн хэн нэгэнтэй хамт дуулна гэж мэдэж байсан учраас
тэр шоуг телевизээр үзэж байсан. Би Их Британид амьдардаггүй болохоор
энэ бүхэн ямар нөлөө үзүүлэхийг сайн мэдэхгүй байлаа. Энэ шоунд дуусны
маргааш нь тийм олон хүн надад чамайг “X Factor”-д дуулж байхыг чинь
харсан” гэж хэлнэ гэж бодоогүй. “X Factor”-ыг Ерөнхийлөгчийн албан
үүргээ хүлээн авах ёслолын арга хэмжээтэй харьцуулшгүй. Ерөнхийлөгчийн
албан үүргээ хүлээн авах ёслолд их сандарч байсан.

 

 -Тус шоуны ялагч Александрагийн тухай юу гэж бодож байсан бэ?

-Александра
хөөрхөн хүүхэлдэй. Тэр үнэт эрдэнийн чулуу л гэсэн үг. Би өрөө руу
ороход тэр намайг хараад шууд л уйлсан. “X Factor”-ынхан түүнийг миний
хамгийн том шүтэн бишрэгч гэж хэлээгүй. Дуугаа бэлдэж байхад тэр
үнэхээр гайхалтай байсан. Би түүнтэй хамт дуулсандаа үнэхээр баяртай
байна. Тэр үнэхээр авъяастай, үзэсгэлэнтэй охин. Түүний дуу хоолой нь
сэтгэл хөдөлгөм. Үнэндээ, би аялан тоглолтоороо түүнтэй хамт явмаар
байсан ч түүний цомгийн ажил дуусаагүй байсан.

-Загварын
ертөнцөд та  өөрийн гэсэн загварын хаяг, шошготой болсон хүн. Та үргэлж
үнэхээр гайхалтай харагддаг. Та өөрийгөө загварын араас хөөдөлцөлддөг
гэж боддог уу?

-Би өөрийгөө хувцасны загварын
хөөцөлддөг гэж бодохгүй байна. Хэрвээ аялан тоглолт эсвэл ажиллаж
байгаа тохиолдолд би тийм гэж хэлнэ. Харин гэртээ байгаа тохиолдолд
өдөр бүр ихэвчлэн нэг ижил хувцсаа өмсдөг. Би гадуур гарахдаа ихэвчлэн
шулуун хөл барьсан жинс болон жижиг хүрэм ихэвчлэн өмсдөг. Би заримдаа
сард өөр өөр загвар зохион бүтээгчийн 15 гаруй цүнх авах ч тохиолдол
байдаг. Би тэдгээр цүнхийг хэр их үнэтэй гэдгийг мэддэг болохоор
заримдаа авахгүй тохиолдол ч байдаг.

 -Бага байхдаа харамсаар үе байсан уу?

-18
настай байхад үе үе харамсмаар зүйл байдаг байсан. Гэрийнхээ цонхоор
хараад найз залуутайгаа үдэшлэгт явж байгаа охидуудыг хараад “Хэзээ
найз залуутай болох бол?” гэж боддог байлаа. Тэр үед намайг хэн ч
болзоонд уригдаггүй байсан болохоор би залуучуудтай болзож байгаагүй.
Би их шаргуу хичээллэдэг байсан. Тийм болохоор үеийн насны хүүхдүүдийн
нүдэнд өртдөггүй байсан байх. Гэхдээ одоо найз залуутай болохыг хүсдэг
байсан бяцхан охин найз залуутай болсон. Хайж байсан хүнээ олсон. Мөн
шаргуу хичээллэсний үр дүнд хүссэн амжилтандаа хүрсэн болохоор аз
жаргалтай байна. Түүнийг юугаар ч солихгүй.

-Энэ жил хүүхэдтэй болохоор төлөвлөж байна уу?

-Би
нэр алдард дуртай эмэгтэй. Би хийж байгаа ажилдаа дуртай, тиймдээ ч
шаргуу хөдөлмөрлөдөг. Би нэг л ажиллаад эхэлчихвэл зогсохоо мэдэхгүй.
Би үнэнч хүн. Хүүхдэд хайртай ч хийх ёстой зүйлсээ хийж дуусаагүй цагт
энэ талаар бодохгүй.

-Хоолны дэглэм барьдаг уу?

 -Би
тэр болгон хоолны дэглэм бариад байя гэж боддоггүй. Хааяа хоолны дэглэм
барих шаардлага гардаг. Тэр үеэд шатлалтайгаар хоолны дэглэм барьдаг.
Хоолойны бичлэг хийлгэж байгаа үедээ аль болох их ус уухыг хичээдэг.
Аль болох эрүүл хоол хүнс ялангуяа ногоо иддэг.

-Ямар хоолны дэглэм барьдаг бэ?

-Өглөө
амуу тариа эсвэл хивэг иддэг. Өдрийн хоолондоо салад, загас харин оройн
хоолонд ногоо иддэг. Ингэх нь уйтгартай байдаг. Би жимсээр зууш, салад
хийж идэх дуртай. Мөн тарган дээр бүйлс түрхэн идэх дуртай.

-Байнга биеийн тамираар хичээллэдэг үү?

-Би
өдөр олон цагаар ажиллах шаардлагатай болдог. Заримдаа хагас өдөр,
хааяа цаг гэх мэт. Би ихэвчлэн алхдаг мөн гэртээ гүйлтийн зам дээр
гүйдэг. Би чанга булчинлаг хөлөнд дуртай. Тийм болохоор хөлөө чанга,
булчинлаг болгох гэж хичээдэг. Би өөрийн гэсэн дасгалжуулагчтай. Гэхдээ
би дандаа биеийн тамираар хичээлэх дургүй.

-Нүүрний арьсаа хэрхэн арчилдаг вэ?

-Би
маш их ус уудаг. Сардаа нэг юм уу хоёр удаа нүүрний иллэгэнд ордог.
Нүүрээ цэвэрлэн, маск тавьдаг. Мөн уураар утдаг. Миний ээж “Залуу
байхдаа арьсаа сайн арчилж бай” гэж хэлдэг.

 -Гоо сайхны мэс заслын тухай таны бодол?

-Би
одоо залуу байна. Тиймээс гоо сайхны мэс засал сайн гэж бодохгүй байна.
Магадгүй 57 нас хүрээд гоо сайхны мэслийн талаар арай өөр үзэл бодолтой
болох байх. Би хэнийг ч гоо сайхны мэсэл хийлгэсэн, энэ буруу гэж
шүүхийг гээгүй. Хэрвээ гоо сайхны мэс засал хийлгээд сэтгэл хангалуун
байгаа бол хийлгэж болно л доо. Хувь хүний л сонголт.

Бэлтгэсэн Э.Азжаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж