Ихэнхи хүмүүс хувийн онгоцоор Европ дээгүүр нисэхийг зөвхөн мөрөөдөж л чадах билээ. Харин Английн дуучин Жессика Эллен Корниш буюу Жесси Жей өчигдөр шөнө Испанийн Майорка арлаас Ибица арал руу хувийн жижиг онгоц хөлөглөн ниссэн байна. Эхэндээ тэрбээр догдолсон юм шиг санагдаж байсан ч онгоцны шатан дээр хөл тавих үедээ нэлээд түгшжээ. Дуучны хувьд иймэрхүү жижиг онгоцонд сууна гэдэг нь жихүүдэс төрөм байсан бололтой. Өчигдөр тэрбээр Майорка арлын Магаллуф хотод амьд тоглолт хийжээ.
Б.АНХТУЯА