Тунист 1300 хоригдлыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Тунист 1300 хоригдлыг суллажээ

Өчигдөр Тунис улс даяар Бүгд Найрамдах улс болсноо зарласны  55 жилийн ой тохиожээ. Энэ өдрийг тохиолдуулан Тунисын Ерөнхийлөгч Монсеф Марзуки Тунисын шоронд хоригдож байсан 1300 хоригдолд өршөөл үзүүлэн, сулласан байна. Тэрбээр Шүүх яамны сайдтай уулзсаныхаа дараа энэ шийдвэрийг гаргажээ. Ерөнхийлөгч Монсеф Марзуки “Шем” хэмээх хувийн радиогоор дамжуулан шоронд хоригдож буй насанд хүрээгүй хүмүүс, сургуулийн сурагчид болон их сургуулийн оюутнуудад өршөөл үзүүлэн суллах болсноо мэдэгдсэн байна. Энэхүү мэдээг Тунисын ард иргэд баяртайгаар хүлээн авчээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж