УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр Тусгаар тогтнолын ордонд болж буй МАН-ын Бага хурлын VI хуралдаанд сууж, “сенсаци” тарьсан байна. Уг нь МАН-ын Бага хурал хаалттай болж буй тул гадны хүмүүсийг ордон руугаа нэвтрүүлэхгүй хаалганы гадаанаас буцааж буй юм. Гэвч “молекул” Б.Батбаяр ямар ч байсан харуул хамгаалалтынхныг аргалаад бүр Бага хуралд нь ороод ирсэн аж. “Дайсны” талын хүн танхимд нь орж ирсэнд МАН-ын Бага хурлын гишүүд эхлээд гайхаж, дараа нь танхимаас гаргажээ.
Өнгөрсөн жилийн намар Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан Төрийн ордны Их танхимд болоход УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуралдааныг сонирхохоор орж ирээд тус намын гишүүдэд хөөгдөөд гарч байсан жишгийг ийнхүү Ардчилсан намын экс гишүүн Батж.Батбаяр давтаж, багагүй дуулиан дэгдээгээд байна. Харин гадны хүнийг Тусгаар тогтнолын ордон руу нэвтрүүлснийхээ төлөө МАН-ын хамгаалалтын албаныхан ч авахуулж байгаа байхдаа, одоо ч…
Г.Дарь