МҮЭХолбоо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Германы олон улсын хамтын ажиллагааны “Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн баг хамтран сургалт зохион байгуулжээ. Уг сургалт нь малчид болон албан бус хэвшилд ажиллагсдад нийгмийн даатгалын талаарх мэдлэг, мэдээллийг өгөх сургагч багш нарыг бэлтгэх зорилготой гэнэ. Сургалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ажил олгогч эздийн холбооны дарга, мэргэжилтнүүд оролцсон байна. Сургагч багш нарыг бэлтгэснээр малчид хувийн хэвшлийнхэнд хүрч ажиллах мэргэшсэн баг бүрдүүлэх, нийгмийн даатгалын хуулийг сурталчлах, тайлбарлан таниулах ач холбогдолтой болох гэнэ.
Э.САР