
Шинжлэх ухааны академийн нөлөө бүхий томчууд Чингис хааны онгоныг судлах ажилд АНУ-ын "Хаадын хөндий" төслийн удирдагч Альберт Линтэй хамтрахаар далдуур тохиролцсон сураг ажиг гадуур байна. Альберт Лин нь Хятад гаралтай Америк хүн бөгөөд Чингис хааны онгоныг судлах, эрж хайх тухай мэдээлэлд байнга шахам нэр холбогддог нэгэн гэнэ. Энэ тухай мэдээ мэдээлэл өдөр тутмын сонин, хэвлэлээр нэг биш удаа гарч байсан аж. Тэрбээр Их эзэн Чингис хааны онгоныг эрж хайхад зориулж, сансраас зураг авах төхөөрөмж түрээслэх гэж байна гэсэн мэдээлэл чих дэлсэж байна. Хэрвээ энэ бүхэн үнэн бол дэлхийд ганц нүүр тахалдаг Чингис хааныхаа онгоныг хятад хүнд алдчихвал өв соёлоо алдаад эхэлсэн бид чинь үүх түүхээ хүртэл алдаж байгаа гэсэн үг бус уу?
П.Мөрөн