“Анод”-ын хэргийг УМБГ шалгахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

“Анод”-ын хэргийг УМБГ шалгахаар боллоо

1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж үзээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарган, УМБГ-т шилжүүлэх тогтоол гаргажээ.  УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтэсээс 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа,  Тамгын газрын дарга Л.Уламбаяр, нарыг ганц худагт саатуулж Эрүүгийн хуулийн 150,156 дугаар зүйл ангид заасан зүйл ангид буруутгаж, сэжигтэнээр татсан юм. Сүүлийн дөрвөн жил гаруй шалгаж байгаа уг хэрэгт тус банкны болон бусад банкны 14 хүн холбогдон яллагдагчаар татагдсан.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3  буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж