Өнөөдөр "Дэлхийн мисс 2012”-ын оролцогчид Шанхай хотыг зорилоо. Миссүүд эхлээд зочид буудалдаа байрлан үдийн зоог барьсны дараагаар Хуанпү гол орчмоор зугаалж хоттой танилцах юм.
Хуанпү голын эрэг оройн цагаар маш үзэсгэлэнтэй харагддаг бөгөөд миссүүд тэндээ үдлэн зургаа авахуулах гэнэ. Тэндээс оройн зоог барьж хэсэг амарсны дараа шөнийн Шанхай хотоор зугаална.
Түүний дараагаар Жин Мао ууланд байдаг одон орон судлалын төвийн дуран дээр очих төлөвлөгөөтэй аялалаа эхлүүлээд байна. Шанхай хот бол дэлхийн санхүүгийн зах зээлийн төвүүдийн нэг юм. Өндөр хөгжил бүхий барууны жишгээр хөгжиж буй энэ хотын заавал үзэх ёстой байгууламж бол яах аргагүй телевизийн цамхаг билээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN