Нидерландын шилдэг загвар өмсөгч Юбки Стурм, тус улсын Улаан загалмайн хамт олонтой Манай улсад ирээд байна. Тэд Монголын улаан загалмайн ус, эрүүл ахуйн хөтөлбөрийн урилгаар ирсэн бөгөөд Нидерландын телевизийн баг хамт олон ч мөн зочдын бүрэлдэхүүнд багтсан байна. Телевизийн хамт олны хувьд, Монголд ус, эрүүл ахуйтай холбоотой кино хийх төлөвлөгөөтэй гэнэ. Монгол улс, Нидерланд улсын улаан загалмайн нийгэмлэг 2004 оноос хамтарч ажилласан юм. Энэхүү айлчлалын талаар маргааш 15:00 цагт "зууны мэдээ" сонины хэвлэлийн хурлын зааланд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN