Mariah Carey хуримын бэлгэндээ “гялалзсан” iPad авчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Mariah Carey хуримын бэлгэндээ “гялалзсан” iPad авчээ

Поп дива Mariah Carey-гийн нөхөр Nick Cannon хайртай гэргийдээ хуримынхаа ойн баяраар ягаан индранил болон цагаан очир алмазаар битүү бүрж, чимэглэсэн iPad бэлэглэжээ. Тансаг зэрэглэлийн косметикийн бренд Elizabeth Arden-д тусгай захиалж, чимэглүүлсэн уг iPad-ыг очир алмазаар битүү бүрж, арын хэсэгт дуучин бүсгүйн бэлгэ тэмдэг болсон “М” үсгийг эрвээхий стилиэр бичсэн байна. Ингэхдээ “М” үсгийг ягаан индранил чулууг шигтгэн хийжээ.
Дашрамд сануулахад, Mariah, Nick нар 2008 оны дөрөвдүгээр сарын 30-нд гэрлэсэн бөгөөд саяхан хосуудын хуримын хоёр жилийн ой болж өнгөрчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж