Төв аймгийн нутаг Галтайн булнайд босгосон “Сэргийлэх цэргийн хөшөө”-нд Нийгмийн хэв журам хамгаалах газрын албан хаагчид цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлжээ. Уг хөшөөг өнгөрсөн жил тус газрынхан санаачлан босгосон байна. Энэхүү газар нь 1921 онд жанжин Д.Сүхбаатарын удирдсан 20 орчим сэргийлэх цэрэг Барон Унгерний цэргийг устгаж, ялалт байгуулж байсан газар хэмээн түүхэнд бичигдсэн байдаг аж.
Э.Сар