Александр Винокуров удаан тэссэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Александр Винокуров удаан тэссэнгүй


Дугуйн олон өдрийн Жеро Де Италиа уралдааны дөрөв дэх гараа Савилианогоос Күнэо хүртэл 32.5 километрт багийн цуваа гараагаар үргэлжилсэн байна. Цаг агаарын хувьд тун тохиромжтой нөхцөлд болсон уг гараа нь багуудын чансааг шалгасан өрсөлдөөнтөй гараа болсон юм. Тус гараанд Иван Бассо тэргүүтэй “Ликүигас-Доймо” багийнхан бусдаасаа тасархай буюу нийт замаа 36 минут 37-н секунтэнд туулж, дараагийн багаасаа 13-н секунтын өмнө барианд орж ирсэн байна. Харин хоёрдугаар байранд “Скай Виггинс” багийнхан  /36 мин 50 сек/ орсон юм . Эхний таван байранд “Колумбиа”  /36 мин 58 сек /, “Катюша”  /37мин 04сек /, “Астана”  /37 мин 15 сек / багууд хурдалсан байна.
Эхний гурван өдрийн дараа нийлбэр дүнгээр тэргүүлж байсан Александр Винокуровын ” Астана” баг энэ гараанд ийнхүү тавдугаар  байрт орсноор шинэ хүн уг уралдааныг тэргүүлэх нь ойлгомжтой болсон юм. Энэ хүн нь энэ гараанд түрүүлсэн “Ликүигас-Доймо”  багийн Итали дугуйчин Венсензо Нибали байсан юм. “Ликүигас-Доймо”  багийнханы амжилт үүгээр ч зогссонгүй багаараа сайн байсны ачаар Иван Бассо, Валерио Агнолий нар нь хоёр, гуравдугаар байранд бичигдэж шуугиан тарьсан байна. Ийнхүү нэг багийн гурван тамирчин эхний байруудыг эзэгнэж байгаа бол дөрөв, тавдугаар байранд “Колумбиа” багийн Андрей Грипел, Маттею Харли Госс нар орсон байна. Тэмцээний дараагийн гараа Новарагаас Ноуи-Лигуре хүртэл нийт 168 км-т болох ба бөөн гараагаар үргэлжилнэ       
          Score studio.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж