Үнсэлт дамжуулагч робот

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Бие биенээсээ алс холд суугаа хосууд, гэр бүл болон найз нөхөд мессенжер, гар утас гээд харилцаа холбооны олон янзын хэрэгслийн тусламжтайгаар байнгын харилцаатай байж чаддаг. "Kiss me thru the phone" дуун дээр гардаг шиг утсаа үнсэхийн оронд түүндээ алсын зайнаас жинхэнэ үнсэлт бэлэглэвэл ямар вэ? Алсын зайнаас ч хайртай хүндээ үнсэлт бэлэглэх боломжийг Lovotics-ийн бүтээл болох Kissenger буюу Kiss messenger робот олгож байна. Энэхүү робот нь загварын хувьд тийм таатай сэтгэгдэл төрүүлэхээр биш боловч хүнд жинхэнэ үнсэлт шиг мэдрэмж төрүүлэх чадвартай аж. Уг роботын уруул нь маш олон дамжуулагч болон, мэдрэгчтэй бөгөөд маш олон төрлийн үнсэлтүүдийг хийх чадвартай гэнэ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж