Сирийн Сангийн яамны төлөөлөгчид Иранд айлчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Сирийн Сангийн яамны төлөөлөгчид Иранд айлчилжээ

Сирийн сангийн яамны төлөөлөгчид өчигдөр буюу лхагва гаригт Иранд айлчлал хийжээ. Ираны шадар сайд Омар Галаванжи тэднийг  хүлээн авч уулзсан байна. Тэд уулзалтынхаа үеэр өрнөдийн орнуудын эдийн засгийн хоригийн талаар авч хэлэлцжээ. Ираны үндэсний мэдээллийн “IRNA” агентлагийн мэдээлснээр дээрх төрийн дээд хэмжээний айлчлалын үеэр хоёр орны Засгийн газрын удирдлагуудын онцлох асуудлуудад газрын тос, цахилгаан эрчим хүч, эрүүл мэнд, цэвэр усны асуудлууд багтсан аж. Уулзалтын үеэр Сирийн сангийн яамны төлөөлөгч Али Садли хоёр орны хамтын ажиллагаа цаашид улам батжина гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр өөрийн улс оронд болж буй зэвсэгт мөргөлдөөн тус улсын эдийн засгийн байдалд ихээхэн дарамт учруулж байгаа ч бид энэ бэрхшээлийг даван туулах болно хэмээн уулзалтынхаа үеэр онцлон тэмдэглэсэн байна. Лалын шашинт орнуудын дунд хүчирхэг гэгддэг хоёр улсын төлөөлөгчид өөрийн улс орны тулгамдаж байгаа асуудлын талаар ийнхүү санал солилцсон байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж