Эв найрамдлын гүйлт болно

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Эв найрамдлын гүйлт болно

Их багш Шри Чин Мойн санаачилсан гүйлт дэлхийн улс орнуудыг хамран өрнөсөөр байна. Тус эв найрамдлын гүйлт нь Монгол улсын хэвтээ тэнхлэг дагуу үргэлжлэх бөгөөд тамирчид зам дагуу олон аймаг, суурин газрыг дайран өнгөрч  эв найрамдал, спортыг сурталчилан дэлгэрүүлэх үйл ажиллагааг явуулна. Мөн тухайн орон нутгийн спортын салбарынхан болон биеийн тамир, спортод дуртай хүн бүхэн оролцож болох ажээ .
Гүйлтэд оролцож буй орон орны тамирчид энэ сарын 23-нд манай улсад орж ирэх бөгөөд Нийслэлийн БТСГ-ынхан угтах , үдэн гаргах бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна. Нийслэл хотын нутаг дэвсгэрт гүйлтийн багийнхныг орж ирэх үед тамирчдын аюулгүй байдлыг хангахад Замын цагдаагийнхан анхаарч байгаа аж.
Score studio. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж