Кувейт улс АНУ-аас зэвсэг худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Кувейт улс АНУ-аас зэвсэг худалдаж авна

АНУ Кувейтэд 4.2 тэрбум ам.долларын цэргийн ажиллагааны зэвсэг худалдахаар болжээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны байр Пентагоноос өчигдөр буюу лхагва гаригт мэдээлснээр Ираны цэргийн ажиллагаанд ашиглаж байсан 4.2 тэрбум ам долларын зэвсгийг  АНУ ийнхүү Кувейт улсад худалдахаар болсноо мэдэгдсэн аж. Пентагоноос мэдээлснээр АНУ долдугаар сарын 20-нд гадны орнуудад Афганистаны цэргийн ажиллагаанд ашиглаж байсан зэвсгүүдээ худалдахаар болсноо албан ёсоор мэдэгджээ. Кувейт улсын Батлан хамгаалахын яамнаас мэдэгдсэнээр тус улс PAC-3 нэгийг, 20 пуужингийн хөөргөх төхөөрөмж, радио долгионыг хүчээр харах төхөөрөмж дөрвийг авахаар болжээ. Пентагонос мэдээлснээр АНУ-ын армиас одоогийн байдлаар зургаан улс зэвсэг худалдан аваад байгаа юм байна. Кувейт улс анх  1992 онд пуужин худалдан авч байжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж