Хөгжлийн банкны даргаар Ж.Ганбат томилогдов

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны даргаар Ж.Ганбат томилогдов

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, болон Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал  албан тушаалаа сонгуулийн өмнөхөн хүлээгэж өгсөн юм.  Тиймээс Сангийн яамнаас  дээрх албан тушаалд  тус  яамны Орлогын хэлтсийн дарга ТУЗ-ийн гишүүн Ж.Ганбатыг томилсон байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам  “Баяр наадмын өмнө Сангийн яамны Төсвийн бодлогын газрын даргын асуудлыг хэлэлцсэн. Сангийн яам нь дотроо сонгон шалгаруулалтаа  явуулж өөрсдөө шийдэх боломтой гэж үзсэн учраас бид сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулаагүй” хэмээн "Үндэсний шуудан" сонинд мэдээлсэн байна. Ж.Ганбат нь  Сангийн яаманд олон жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд өмнө нь түүнийг Төрийн өмчийн хорооны даргаар томилогдох тухай яриа гарч байсан юм.

Э.Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж