
“Атар өргөө”, “Талх чихэр” компаниудад савлагаагүй гардгийг нэг мөр шийдэж, савлаж худалдаалах шаардлага тавьсан байна.Савлагаагүй зарагдаж байгаа байдал нь “Хүнсний тухай хууль”, “Савласан хүнсний бүтээгдэхүүнд тавигдах ерөнхий шаардлага”, MNS1;2007 стандартын холбогдох заалтуудыгзөрчдөг. Тиймээс дээрх компаниудад 2009 оноос хойш удаа дарааталхыг үйлдвэрээс савлаж гаргах талаар шаардлага тавьж, ирэх есдүгээр сар гэхэдсавлагаатайгаар худалдааны байгууллагад нийлүүлэх хугацаа өгчээ. Харин савлагаатай худалдаснаар “Атар” талхны өртөг нэмэгдэж, одоо худалдаалж байгаа үнэ 200-250 төгрөгөөр өснө гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байгаа юм байна.