Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 87 жилийн ой энэ онд тохиож буй. Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанаас уг ойг угтан, тэргүүний аж ахуйн нэгж, жолооч нараа шагнаж урамшуулсан байна. Тодруулбал, зорчигчдод түргэн шуурхай найдвартай үйлчилсэн Архангай аймгийн “Дэлгэр буян-Ар” ХХК, Төв аймгийн “Хайрхан зам” хоршоо, “Бид анд нар” ХХК, “Аж мянган” ХХК-ийн жолооч Д.Чулуунжав, “Минтранс” ХХК-ийн жолооч Н.Баянмөнх болон “Тээвэр ачлал” ХК-ийн жолооч Ц.Эрлэнэбат нарыг тус тус “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасан байна.
Э.САР