
ХӨСҮТ-өөс ХДХВ-ийн халдварын 111 дэх тохиолдол бүртгэгдсэнийг энэ долоо хоногт мэдээлсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн ЕБС-ийн нэг ангийн гурван сурагчаас ХДХВ/ДОХ-ын вирус илэрсэн хэмээн зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь ташаа мэдээлэл байжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатараас тодруулахад, “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ мэдээлллийг цацаж эхэлмэгц Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай утсаар ярьж, мэдээлэл авсан. Тус газраас дунд ангийн сурагчаас ДОХ-ын вирус илрээгүй гэсэн албан ёсны мэдэгдлийг ирүүллээ” гэв.
Н.БАЙГАЛЬ