Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Заримдаа бид гар утас чичиргээт дохио өгөхийг анзааралгүйгээр чухал мессеж, дуудлагыг алгасдаг. Харин таныг хэзээ ч гар утсаа анзаарахгүй байж чадахгүйгээр дохио өгөх хэрэгсэл гарлаа.

Энэ нь "LED Flash Alerts" буюу iPhone-ийн гэрэлттдэг гэр юм. Танд дуудлага, мессеж ирэх, фэйсбүүкийн зарлал ирэх гэх мэт үед энэхүү гэр нь гэрэлтэж танд дохио өгөх юм.  Энэхүү гэр нь зөвхөн iPhone 4 эсвэл iPhone 4S-д таарах юм байна.

Нийт 125 өөр өнгийн гэрэл гаргах чадвартай энэхүү гэр нь 35 ам.долларын үнээр худалдаалагдаж байна.

                                                                                                                                                  Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж