Фернандо Вердаско гуравдугаар шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Фернандо Вердаско гуравдугаар шатанд шалгарлаа

ATP-ийн цувралуудын нэг болох Мадрид мастерс тэмцээн үргэлжилсээр байна. Манай хойд хөршийн теннисчин, өнгөрсөн долоо хоногт Мюнхенд аваргалсан Михайл Южниев эхний тоглолтод Словиакийн Лукас Лаког буулган авсан бөгөөд  түүний дараагийн учраа нь  Лативын Эрнэстес  Гулбис байсан юм. Хоёр тамирчны  тоглолт 2:6 , 6:3, 6:1 харьцаатайгаар өндөрлөж, Михайл Южниев ялалт байгуулсан байна. Ингэснээр Южниев дараагийн тоглолтоо Америкийн нэгдсэн улсын Энди Роддик Испаний Фелисиано Лопес нарын аль хожсонтой нь хийхээр болсон байна. Харин талбайн эзэн испаний теннисчин Фернандо Вердаскогийн хувьд энэ тэмцээний эхний тоглолтдоо гоц мөргөн, өөрийн эхний тоглолтоо шууд Гулбистэй хийсэн юм. Тус тоглолтонд 7-6, 6-3 аар Фернандо Вердаско ялалт байгуулсан байна. Ингэснээр Америкийн Мерги Фиш, Австрийн Юлзер Мелзэр нарын аль хожсонтой нь дараагийн шатанд тоглохоор болж байгаа юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж