УИХ-ын сонгуулийн үр дүнд Ардчилсан нам Засгийн газар байгуулах эрхийг гартаа авч, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтран эвслийн Засгийн газар байгуулахаар болоод буй билээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс эвслийн Засгийн газар байгуулагдаж ажилдаа ортол яамдуудад халаа сэлгээ хийх, ажлыг нь өөрчлөх зэргээр ямар нэг хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж зарлиг буулгасан тухай “Өнөөдөр” сонин мэдээлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн анхныхыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Гадаад харилцааны яаманд очиж сонсгосон байна.