Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

“Вояж”-ын бэр

“Гала” хамтлаг тарсанаар хамтлагийн гишүүн Т.Болорцэцэг харин тэс өөр сонголт хийсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцаж байхдаа Л.Хосбаяр хэмээх залуутай танилцаж, төд удалгүй хуримаа хийсэн хосууд Монголын үлгэр жишээ, атаархам залуу хосуудын нэг. Л.Хосбаяр хэмээх энэ залуугийн хувьд “Мон-Лаа Вояаж”-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Компанийнхаа уул уурхайн салбарыг хариуцдаг тэрээр дөнгөж 26-хан настай гэхэд бөндгөрөөрөө гялалзсан амжилт үзүүлж яваа шинэ цагийн бахархам залуусын нэг яах аргагүй мөн. Аль дунд сургуулийн сурагч байхдаа Нацагдоржийн нэрэмжит номын санд жил бүрийн намар хичээлийн хэрэгсэлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг байсан нь хар багын бизнес сэтгэлгээтэй байсныг илтгэх мэт. Тиймдээ ч уул уурхайгаар хүрээгээ тэлсэн “Мон-Лаа”-ын захирал Энхсайхан ноёнтны анхаарлыг татаж, хорь гаруйхан насандаа том компанийн гүйцэтгэх захирлын албанд томилогдож, азын дугаартай “Хаммер” жийп, 9911…. баячуудын л барьж болох утас барих болсон гэдэг.

 Ямартай ч утасных нь дугаар 300 сая хүрдэг, унадаг машин нь “Хаммер”   солиотой солиотой баян залуу өв залгамжлаагүй баян захирал залуу. Фенг шүй С.Ганбаатарыг дагаж нэг хэсэг явсан нь түүнд их зүйлийг өгсөн бололтой. Ардын намын залуучуудын байгууллагын идэвхтэй гишүүдийн нэг залуу ноёнтныг улс төрд гялалзсан амжилт гаргах магадлалтай залуу гэдэг. Миний хүүд сайн ээж л хэрэгтэй хэмээдэг тэрээр хөөрхөн хүү төрүүлж өгсөн гэргийдээ урлаг уран сайхнаар явуулах тун ч дургүй юм гэдэг. Гэргийгээ сайхан сэтгэлтэй сайн бүсгүй хэмээн магтах ажил хэрэгч, карьерист залуухан захиралд улам их амжилт хүсье.  Хүн сайхан сэтгэлтэй, зөв бодолтой байна гэдэг сайн сайхан амьдралын эхлэл байдаг гэдэг энэ биз ээ. 

Залуу хосууд гэр бүлээрээ гадаадад амарч алжаалаа тайлж хувьсгалын ажилаа утасаар зохицуулж амжуулж байгаа сурагтай. Ирээдүйн улс төрч энэ залуу хөөрхөн гэргийгээ энэ байдлаас хархад ихэд эрхлүүлдэг бололтой. Дуучин байсан Болороо өдөрөөс өдөрт өнгө зүс нэмж улам ч гоо үзэсгэлэнтэй болсныг та харж байна. Анугаа бодвол косметик хагалгаанд ороогүй гэдэг юм билээ.

Үргэлжлэлийг WWW.GRANDNEWS.MN-ээс уншина уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж