МУ-ын Засгийн газар УИХ-ын тогтоолын дагуу 2011 оноос малчдад анх удаа ноосны урамшуулал олгож эхэлсэн. Энэ урамшуулалд 21 аймгийн 236 сумын багийн 41851 малчинд хамрагджээ. Малчид хонь, тэмээний ноосоо үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлснээс 32977 малчин өрх ноосны урамшууллаа авчээ. Харин ноосоо тушаасан хэдий ч бичиг баримт дутуу бүрдүүлсэн 7744 малчин өрх урамшуулалд хамрагдаж чадаагүй байна. Эдгээр малчдад олгогдох урамшуулалын асуудлыг энэ оны төсөвт төсөвлөсөн ноосны урамшуулалаас нөхөн олгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталсан байна.
Э.САР