Энэ талаар Нийслэлийн III амаржих газрын ерөнхий эмч, Клиникийн профессор, анагаах ухааны магистр Д.Бат-Очироос тодрууллаа.
-Эмнэлэг хэзээнээс эхлэн ажиллаж эхэлсэн бэ?
-Манай амаржих газар өчигдөр 12.00 цагаас эхлэн хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Амаржих эхчүүдээ хүлээж аваад байна.
-Өчигдрийн байдлаар хэдэн эмчлүүлэгч хүлээж авав?
-Нийт 12 хүн хүлээж авсан. Манай эмчлүүлэгсэд өнгөрсөн хугацаанд I эмнэлэгээр үйлчлүүлж байсан. Одоо эндээ аваад эхлэхээр I амаржих газрын ачаалал багасах байх.
-Барилгын засварын ажил энэ сарын 05-нд дууссан. Ямар учраас эмчлүүлэгчдээ хүлээж авахгүй байсан юм бэ?
-Эрүүл мэндийн сайдын тушаал болоод манай амаржих газрын стандартаар амаржих газрыг зургаан сар тутамд 14 хоног хааж ариутгадаг. Энэ журмын дагуу энэ сарын 05-наас эхлэн 20-ныг хүртэл амаржих газрыг ариутгаж, угаалга цэвэрлэгээ хийсэн байгаа. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэд хэдэн нэмж биелүүлбэл зохих шаардлагуудыг тавьсан. Бид түүнийг нь биелүүлсэн.