Ойн талбайн норматив, байршил батлах тухай Засгийн газрын тогтоолыг өчигдөр баталлаа. Уг тогтоолоор аймаг, нийслэлд байгуулагдах сум дундын ойн ангийн хариуцах ойн талбайн норматив, байршлыг хавсралт ёсоор баталж, дээрх нормативыг үндэслэн хариуцсан нутаг дэвсгэртээ сум дундын ойн ангийг байгуулж тэдгээрийн бүтэц, орон тооны дээд хязгаар, дүрмийг батлахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 2008 оноос сумын болон сум дундын ойн анги байгуулагдаж эхэлсэн бөгөөд 22 ойн анги ажилладаг юм байна.