Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадам болно

Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны соёлын байгууллага ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Зүүн Азийн хүүхдийн урлагийн наадмыг энэ оны наймдугаар сарын 21-26-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Уг наадам нь Азийн соёлын төрөл зүйлийг хамгаалан хөгжүүлэхэд хүүхэд залуучуудыг оролцуулах, энхтайвныг тогтоох, хөгжүүлэх зорилготой. БНХАУ, Япон, БНСУ, Монгол улсад зохион байгуулагдаж байсан бөгөөд манайд хоёр дахь удаагаа болох гэж буй юм. Наадамд эдгээр орнуудын Засгийн газрын төлөөлөгч, ЮНЕСКО-ийн ерөнхий захирал, бие төлөөлөгч, Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн дарга, сайн үйлсийн элч нар оролцдог бөгөөд энэ үеэр ЮНЕСКО-ийн Зүүн Азийн дэд бүсийн орнуудын Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт болдог уламжлалтай ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж