Ноосны урамшууллаас хоцорсон малчдад урамшуулал олгоно

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Ноосны урамшууллаас хоцорсон малчдад урамшуулал олгоно

Монгол Улсын Засгийн газар УИХ-ын тогтоолын дагуу 2011 оноос малчдад анх удаа ноосны урамшуулал олгож эхэлсэн. Энэ урамшуулалд ондоо багтаж 21 аймаг, нийслэлийн 236 сум, дүүргийн 41851 малчин хонь, тэмээний ноосоо үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлснээс 32977 малчин өрх ноосны урамшууллаа авчээ. Ноосоо тушаасан хэдий ч бичиг баримтын зарим бүрдүүлэлтээ дутуу ирүүлснээс 7744 малчин өрх урамшуулалд хамрагдаж чадаагүй байсан бөгөөд энэ урамшуулалд шаардагдах хөрөнгийг энэ оны төсөвт төсөвлөсөн ноосны урамшуулалд олгох эс үүсвэрээс нэг удаагийн арга хэмжээ болгон олгох тухай  Засгийн газрын тогтоолын төслийг өчигдөр баталлаа гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж