“Челси” хоёр Хазардтай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

“Челси” хоёр Хазардтай боллоо

Зуны солилцооны цонхыг ашиглан Францын “Лиг-1”-ээс Эден Хазардыг эгнээндээ нэгтгэсэн Премьер лигийн “Челси” клуб дахин нэг Хазардтай боллоо. Тодруулбал, Францын “Лиг-2”-ын “Ленс” клубын тоглогч Торган Хазард ахынхаа хамт Английн багт хүчин зүтгэх болсон байна. Өдгөө 19 настай тэрбээр өнгөрсөн улиралд “Ленс” багийн төлөө ердөө 11 тоглолтод оролцсон, мөн Бельгийн 16, 17, 18 ба 19-өөс доош насны шигшээ багтаа тоглож байсан юм. 21 настай Эдений тухайд 32 сая фунт стерлингээр “Челси” клубт ирсэн билээ.

Торган улирлын тоглолтууд эхлэх хүртэл “Челси” клубын 21-ээс доош насныхны багт бэлтгэлээ базаах аж. Улмаар зээлийн гэрээгээр өөр багт явуулахыг ч үгүйсгээгүй байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж