Орчин үеийн Олимпийн медалиудын хувирал

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

Орчин үеийн Олимпийн медалиудын хувирал

Олимпийн наадмуудын медаль өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж, улс орнууд спортын алдартнуудаа ямар медалиар шагнаж байсныг сонирхуулъя.

Афин 1896

• Зузаан: 3,8 мм
• Диаметр: 48 мм
• Жин: 47 г
• Тоо: 100
• Дизайнч: Жюль Клеман Шаплен

Орчин үеийн олимпийн анхны тоглолтын ялагчид алт биш мөнгөн медаль авч, хоёрдугаар байр эзэлсэн тамирчид зэс медаль гардаж байжээ. Медалийн нүүрэн талд Зэвс бурханы дүрс байсан ба Зэвсийн гарт ялалтын бурхан Никаг дүрсэлсэн байна. Харин медалийн нөгөө талд Акрополийн зураг бий.

Парис 1900

• Зузаан: 3,2 мм
• Диаметр: 59 мм на 41 мм
• Жин: 53 г
• Тоо: —

• Дизайнер: Фредерик Вернон

Олимпийн тоглолтын ялагчдад анх удаагаа алт, мөнгө, хүрэл медаль гардуулав. Тоглолтын түүхэнд ганцхан удаа гарч ирсэн дөрвөлжин медалиудыг Парис бүтээжээ. Нүүрэн талд нь Ника бурхан, ар талд нь ялагч тамирчныг дүрсэлсэн байв.

Сент-Луис 1904

• Зузаан: 3,5 мм
• Диаметр: 37,8 мм
• Жин: 21 г
• Тоо: —
• Дизайнео: Dieges and Clust компани

Нүүрэн талд нь ялагч тамирчин лаврын навчин титэмтэйгээр спортын төрлийн бусад тамирчдын хамт дүрслэгдсэн байна.  Харин ар талыг нь Ника бурхан чимэглэжээ.

Лондон 1908

• Зузаан: 4,4 мм
• Диаметр: 33 мм
• Жин: 21 г
• Тоо: 250

• Дизайнер: Бертрам Маккенал

Английн V Георг хааны дүрстэй зоос бүтээгч, Австралийн барималч Бертрам Маккеналын зохиосон медаль дээр хоёр хүүхэн ялагч тамирчний толгой дээр лаврын титэм өмсгөж буйгаар дүрсэлсэн байна. Ар талд нь Английг ивээгч Хувилгаан Георгийн дүрсийг гаргажээ.

Стокгольм 1912

• Зузаан: 1,5 мм
• Диаметр: 33,4 мм
• Жин: 24 г
• Тоо: 90
• Дизайнчид: Бертрам Маккенал, Эрик Линдберг

Стокгольмын тоглолтын медальд тоглолтын эхлэлийг зарлаж байгаа залуу элч тэнгэр ба цуутай гимнастикч, эрдэмтэн бөгөөд Шведын гэгдэх ханын тавилгыг бүтээгч Пер-Хенрик Лингийн чээж баримлыг хийж өгчээ. Нүүрэн тал нь Лондоны олимпийн медалийн адил байлаа.

Антверпен 1920

• Зузаан: 4,4 мм
• Диаметр: 59 мм
• Жин: 79 г
• Тоо: 450

• Дизайнч: Хосе Дюпон

Медалийн ар талд нь Ромын домгийн баатар Сильвиус Брабо дүрслэгдэв. Домгоор бол Антверпен хотын оршин суугчдаас татвар, гувчуур авч байсан харгис аварга хүний тасдсан гарыг Шельда голд Браво хаяжээ.

Парис 1924

• Зузаан: 4,8 мм
• Диаметр: 55 мм
• Жин: 79 г
• Тоо: 304
• Дизайнч: Андре Риво

Нүүрэн талд нь өрсөлдөгчөө босоход нь тусалж байгаа тамирчин, ар талд нь спортын хэрэгсэл ба ирж буй соёлын олимпийн бэлгэдэл болгон босоо ятганы дүрсийг урлажээ.

Амстердам 1928

• Зузаан: 3 мм
• Диаметр: 55 мм
• Жин: 66 г
• Тоо: 254
• Дизайнч: Жузеппе Кассиоли

Олон улсын олимпийн хорооны уралдаанд ялсан Флоренцийн барималч ба зураач Жузеппе Кассиоли нь олимпийн медалийн 1968 он хүртэл үргэлжилсэн медаль бүтээх стилийг гаргаж өгөв. Нүүрэн талыг нь гартаа лаврын титэм ба чидун жимсний модны мөчир барьсан Ника бурхан, ар талыг нь цугларсан олон өргөн яваа ялагч нарын дүрс чимжээ.

Лос-Анжелес 1932

• Зузаан: 5,7 мм
• Диаметр: 55,3 мм
• Жин: 96 г
• Тоо: —
• Дизайнч: Жузеппе Кассиоли

Берлин 1936

• Зузаан: 5,7 мм
• Диаметр: 55 мм
• Жин: 71 г
• Тоо: 320

• Дизайнч: Жузеппе Кассиоли

Лондон 1948

• Зузаан: 5,1 мм
• Диаметр: 51,4 мм
• Жин: 60 г
• Тоо: 300
• Дизайнч: Жузеппе Кассиоли

Хельсинк 1952

• Зузаан: 4,8 мм
• Диаметр: 51,4 мм
• Жин: 46,5 г
• Тоо: 320

• Дизайнч: Жузеппе Кассиоли

Мельбурн 1956

• Зузаан: 4,8 мм
• Диаметр: 51,4 мм
• Жин: 68 г
• Тоо: 280
• Дизайнч: Жузеппе Кассиоли

Ром 1960

• Зузаан: 6,5 мм
• Диаметр: 68 мм
• Жин: 211 г
• Тоо: —

• Дизайнч: Жузеппе Кассиоли

Медалийн дизайн нь хэвээр харин хоёр талыг нь сольсон ба медалийг лаврын мөчирөөр хүрээлжээ.

Токио 1964

• Зузаан: 7,5 мм
• Диаметр: 60 мм
• Жин: 62 г
• Тоо: 314
• Дизайнчид: Жузеппе Кассиоли, Тошикака Кошиба

Мехико 1968

• Зузаан: 6 мм
• Диаметр: 60 мм
• Жин: 130 г
• Тоо: —

• Дизайнч: Жузеппе Кассиоли

Мюнхен 1972

• Зузаан: 6,5 мм
• Диаметр: 66 мм
• Жин: 102 г
• Тоо: 364
• Дизайнч: Герхард Маркс

Тоглолтыг зохион байгуулагчид 44 жилийн дотор анх удаагаа медалийн арын дүрсийг солив. Баухауз гэх урлагийн урсгалын төлөөлөгч Герхард Маркс медалийн ард нь хаан Домгийн сэдвээр, Тиндарей хаан ба Зэвс бурхан гэсэн өөр өөр эцэгтэй Ледагийн ихрүүд Кастор, Поллукс нарын дүрсийг байрлуулахаар шийдсэн байв.

Монреаль 1976

• Зузаан: 5,8 мм
• Диаметр: 60 мм
• Жин: 154 г
• Тоо: 420

• Дизайнч: Жузеппе Кассиоли

Медалийн арын дизайныг хялбарчлах хандлага үргэлжлэв. Энэ удаа зүгээр л нэг лаврын титэм ба тоглолтын эзэн хотын олимпийн сүлд тэнд зурагдсан байлаа.

Москва 1980

• Зузаан: 6,8 мм
• Диаметр: 60 мм
• Жин: 125 г
• Тоо: —
• Дизайнчид: Жузеппе Кассиоли, Илья Постол

Медалийн арын дизайны зургийг Москвагийн уран барималч Илья Постол хийв. Зохиомжинд тоглолтын лого, цэнгэлдэх хүрээлэн ба олимпийн галын цөгц зэрэг багтжээ.

Лос-Анжелес 1984

• Зузаан: 7,9 мм
• Диаметр: 60 мм
• Жин: 141 г
• Тоо: —

• Дизайнч: Жузеппе Кассиоли

Медалийн хоёр талыг Кассиолын эх зургаар хийсэн ба харин арын зургийг нь Америкийн номын зураач Дугалд Стермер сайжруулжээ.

Сөүл 1988

• Зузаан: 7 мм
• Диаметр: 60 мм
• Жин: 152 г
• Тоо: 525
• Дизайнч: Жузеппе Кассиоли

Ар талд нь модерн зурагтай. Чидун жимсний модны мөчир зуусан тагтаа, тоглолтын сүлд тэмдэг ба төрийн далбаанд нь байдаг эртний Солонгосын бэлэг тэмдгийг  тэнд зураглажээ.

Барселона 1992

• Зузаан: 9,8 мм
• Диаметр: 70 мм
• Жин: 231 г
• Тоо: —

• Дизайнч: Хавьер Корберо

Өдөөдөр амьд сэрүүн байгаа Испанийн уран барималч Хавьер Корберо Ника бурханы дүрсийг орчин цагийн аяст оруулаад медалийн ар талд гүйж буй хүнийг хийсэн байв.

Атланта 1996

• Зузаан: 5 мм
• Диаметр: 70 мм
• Жин: 181 г
• Тоо: 637
• Дизайнч: Malcolm Grear

Ника бурханы уламжлалт дүрс эргэн ирэв. Харин ар талд нь Атлантын тоглолтын бэлгэдэл, гал ба оддын зураг мөн лаврын мөчиртэйгээр зурагдсан байв. Энэ бүгдийг орчин үеийн олимпийн тоглолтын 100 жил болж байгаа тухай бичгээр төгсгөжээ.

Сидней 2000
 
• Зузаан: 5 мм
• Диаметр: 68 мм
• Жин: 180 г
• Тоо: —

• Дизайнч: Войцех Пьетранек

Нүүрэн талд нь уламжлалт грек деталиудын оронд Ромын Колизей театрын зураг тавигдсаныг шүүмжлэгчид олж харсан байв. Ар талд нь Сиднейн дуурийн театр ба олимпийн галыг Австралийн дизайнч, польш гаралтай Войцех Пьетранек зуржээ.

Афин 2004


 
• Зузаан: 5 мм
• Диаметр: 60 мм
• Жин: 135 г
• Тоо: 1130
• Дизайнч: Елена Вотси

Медалийн нүүрийг өөрчлөн Ника бурханыг 1896 онд орчин цагийн анхны олимпийн тоглолт болсон Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнд бууж байгаар дүрсэлжээ.

Бээжин 2008
 
• Зузаан: 6 мм
• Диаметр: 70 мм
• Жин: 200 г
• Тоо: —

• Дизайнч: Юнь Сяо

Нүүрэн талд нь Ника ба цэнгэлдэх хүрээлэн хэвээр үлдсэн бол ар талын дизайнд Хятадын соёлын бэлгэдэл болсон хаш чулуун хэсэгчлэн нэмэгджээ.

Лондон 2012


Зузаан:
7 мм

Диаметр: 85
мм

Жин:
400 г

Тоо:

Дизайнч: Дэвид Уоткинс

Зуны олимпийн тоглолтын түүхэн дэх хамгийн том хэмжээтэй
медаль Нүүрэнд нь Парфеноноос гарч яваа ялалтын бурхан Ника дүрслэгдсэн байна. Дизайнчийн
хэлснээр тэр нь тоглолтын утга санаа уламжлалыг бэлгэдэж байгаа гэнэ. Лондоны
бэлгэдэл болсон Темза мөрний дүрслэл медалийг огтлон хийгджээ. Ар талд нь орчин
цагийн хотын уран барилгын шинж тэмдэгийг илчлэн 2012 оны тоглолтын бэлгэдлийг
товойлгон хийсэн байна. Медалийг хэрчсэн шулуун шугамууд нь олимпийн тамирчдын
эрч хүч эв нэгдлийг үзүүлж байгаа гэнэ. Медалийг Уэльс дахь Хаантны зоос гоёлын
ордонд зутгажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж