Египет шинэ Ерөнхий сайдаа нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Египет шинэ Ерөнхий сайдаа нэрлэв

Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурси өчигдөр улсынхаа шинэ Ерөнхий сайдаар олонд сайн танигдаагүй, 49 настай, Усны асуудал хариуцсан сайд асан Гешам Кандилийг томилсон байна. Тэрбээр ийнхүү Египетийн түүхэнд хамгийн залуу Ерөнхий сайд болж буй аж. Гешам Кандил нь  АНУ-д боловсрол эзэмшсэн бөгөөд Хойд Калифорнийн Их Сургуулийн мастер болон докторын зэрэг хамгаалсан өндөр боловсролтой нэгэн гэнэ. Тэрбээр 2011 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгч Хосни Мубаракийг албан тушаалаасаа буусны дараа улстөрд хөл тавьжээ. Ингээд Мубаракийг Ерөнхийлөгчийн албанаас бууснаас хойш хоёр долоо хоногийн дараа экс-Ерөнхий сайд Эссам Эссам Шарафын дор Ус болон усжуулалтын асуудал хариуцсан сайдаар ажиллаж эхэлсэн байна. Үүнээс өмнө Африкийн хагжлийн банкинд усны мэргэжилтнээр ажиллаж байжээ. Египетийн шинэ Ерөнхий сайд Гешам Кандил Ерөнхийлөгчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж