МАН-ын Бага хурлын VI хуралдаан ид үргэлжилж байна. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар нэгэнтээ тодорч тодорхой болсон тул одоо намын нарийн бичгийн дарга нарыг сонгох ажилд орсон аж. Намын нарийн бичгийн даргыг сонгохдоо МАН-ын дарга ерөнхий нарийн бичгийн дарга нар зөвшилцөж, улмаар санал хураалтаар шийдвэрлэх аж. Тус нам нь орон тооны дөрвөн нарийн бичиг, мөн орон тооны бус хоёр нарийн бичигтэй юм.
Г.ДАРЬ