Энэтхэгт зэрлэг барын тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Энэтхэгт зэрлэг барын тоо буурчээ

Энэтхэгийн шүүх зэрлэг бар дээр тулгуурлан аялал жуулчлал хөгжүүлэхийг хязгаарлажээ. Тус улсад зэрлэг барын тоо буурч байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг тус улсын шүүхээс гаргахад хүрсэн байна. Энэтхэгийн нийслэл Шинэ Делийн шүүхээс дээрх шийдвэрийг өчигдөр гаргасан аж. Тэд Энэтхэгийн зэрлэг амьтдыг хамгаалах хөдөлгөөний гишүүн Эжай Дубигийн гомдлын дагуу ийнхүү шийджээ. Тэрбээр дэлхийд ховор ан амьтдын тоонд ороод байгаа бар дээр тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа ч нөгөө талаар байгаль орчны тэнцвэртэй байдал, тэр дундаа зэрлэг ан амьтдыг хамгаалах нь маш чухал болохыг онцолсон байна. Тус улс 1947 онд 40 мянган зэрлэг бартай байсан бол 2011 онд 1706 болтлоо буурчээ. 



Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж