Бээжин хотын даргыг огцруулав

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Бээжин хотын даргыг огцруулав

Үерийн гамшигт нэрвэгдээд буй Бээжин хотын дарга, дэд дарга нар огцорчээ. Өнгөрсөн бямба гаригт Бээжинд ширүүн аадар бороо хэдэн өдөр орсны улмаас сүүлийн 60 жилд болоогүй үер болж, 40-өөд хүн үерт амиа алдсан. Үерийн аюулын талаар цаг агаарын урьдчилсан мэдээгээр хэд хоногийн өмнөөс сэрэмжлүүлж байсан ч хотын удирдлага шаардлагатай арга хэмжээ авч чадаагүй гэж иргэд хурцаар шүүмжилж, интернэтээр иргэд бухимдлаа илэрхийлсэн аж. Үерийн гамшигт нэрвэгдсэн Бээжин хотын оршин суугчид лаг шавар, үерийн усаар урсч ирсэн хог хаягдлыг одоо хүртэл цэвэрлэсээр байгаа боловч ширүүн аадар бороо цаашид үргэлжлэн орох төлөвтэй байгаа гэнэ. Гэвч Бээжингийн хотын удирдлагууд огцорсон нь хариуцлагаас болоогүй, намын удирдлагын өөрчлөлтийн өмнөх халаа сэлгээ гэх хүн ч байгаа аж. Гэвч Бээжин хотын дарга Гуо Жинлинг, хотын дэд дарга Жи Линь нарыг огцорсон тухай Хятадын мэдээллийн гол хэрэгслээр мэдээлсэн даруйд хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг блоклож, устгаж байжээ. Синьхуа агентлаг Бээжин хотын дэд даргыг юунаас болж огцруулсныг дурьдаагүй боловч хотын дарга Гуо Жинлинг Бээжин хотын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон тул албан тушаалаасаа огцорсон гэжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр Бээжин хотын даргын албан тушаалд Бээжингийн намын хорооны дарга Ванг Аншуныг  хотын даргын үүрэг гүйцэтгэгч, дэд даргаар томилсон байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж