Г.Занданшатар Ерөнхий нарийн бичгийн дарга болов

Хуучирсан мэдээ: 2012.07.25-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар Ерөнхий нарийн бичгийн дарга болов

МАН-ын Бага хурлаар ерөнхий нарийн бичгийн даргыг тодруулах санал хураалтыг нууцаар явуулж, 115 хүний дэмжлэгтэйгээр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Тодруулбал, санал хураалтад 207 гишүүн оролцсоноос 115 нь Г.Занданшатарын төлөө өгсөн бол 98 нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарт өгчээ. Ингэснээр Бага хурлын гишүүдээс 55,6 хувийн санал авсан Г.Занданшатар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж