МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшсэн ч СЕХ-ны шийдвэрээр хасагдсан Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын гомдлыг Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдаанаар хэлэлцээд маргаан үүсгэн хэлэлцэх үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн юм.
Ингэснээр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ СЕХ-ноос авсан Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, Ц.Цолмон нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөх боломж нээгдээд байгаа юм. Тэдний УИХ-ын гишүүнээр сонгогдсон тухай дүнг анхдугаар чуулганы нээлт дээр СЕХ-ны дарга Н.Лувсанжав танилцуулсан билээ.
Гурван гишүүн хэзээ тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос тодруулахад “Одоогоор тодорхой бус байна” гэлээ.
Д.ОЮУН